Нэг. Геологи, хайгуулын салбар
1 | Геологи, хайгуулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж |
2 | Геологийн төв лаборатори болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг геологи шинжилгээний лаборатори |
3 | Газрын тосны хайгуул болон шинжилгээний ажил эрхэлдэг аж ахуйн нэгж |
4 | Эрдэс судлалын болон хэт ягаан туяа ашиглан судалгаа, шинжилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага |
Хоёр. Уул уурхайн салбар
1 | Уулын цэрэгжүүлсэн аврах анги |
Гурав. Зам, тээвэр, холбооны салбар
1 | Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
2 | Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
3 | Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, нисэх буудал |
4 | Төмөр замын буудал |
5 | Авто тээврийн буудал |
6 | Дугуй засвар, резин эдлэлийн үйлдвэр, техник оношилгооны төв |
7 | Хот хоорондын сүлжээ ашиглалтын газар |
8 | Холбох байгууламж ашиглалтын газар |
9 | Электрон бараа, үүрэн телефон, гар утас угсрах, худалдах, засварлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж |
10 | Төмөр замын хамгаалалтын алба |
Дөрөв. Барилгын салбар
1 | Барилгын засал чимэглэл, засварын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
2 | Барилга угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж |
3 | Барилгын материал (тоосго, цемент, элс, шавар, эрдэс хөвөн, шохой, бетон эдлэл, керамик, барилгын төмөр хийц, чулуу, гантиг г.м)-ын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
4 | Барилгын бүх төрлийн машин механизмын засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
5 | Цахилгаан, сантехникийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
Тав. Хүнс, хөдөө аж ахуйн салбар
1 | Газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
2 | Гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
3 | Яс, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
4 | Мал аж ахуй, гахай, шувуу, загас, ан агнуур эрхэлдэг фермер, аж ахуйн нэгж |
5 | Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
6 | Малын үржил, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
7 | Мал, амьтны эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
8 | Мал эмнэлгийн био бэлдмэлийг шалгах лаборатори |
9 | Мал эмнэлгийн ариун цэврийн станц, бактери шинжилгээний лаборатори |
Зургаа. Хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбар
1 | Ноос, ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж |
2 | Арьс, шир, ангийн үс, нэхий боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж |
3 | Арьс, шир, ангийн үс, эсгий, нэхий, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн дэргэдэх эрдэм шинжилгээ, туршилтын төв лаборатори |
4 | Зоос, гоёлын зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
5 | Хими цэвэрлэгээ, угаалгын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
6 | Шил, шаазан, толь, паалан, шавар эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
7 | Мод бэлтгэлийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгж |
8 | Мод боловсруулах ажил эрхэлдэг аж ахуйн нэгж |
9 | Лаа, саван, шүдэнз, хуванцар, гялгар цаасан эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
Долоо. Эрүүл мэндийн салбар
1 | Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах, хортон мэрэгчид устгах болон халдваргүйжүүлэлтийн төв, газар |
2 | Нян, вирус, шимэгч, шавж, хөгц, мөөгөнцөр, эмгэг судлал, дархлал, ийлдэс, хор, эм, вакцин, биобэлдмэлийн хими, ургамлын хими технологи, эмийн эмчилгээ, туршилтын амьтдын эмгэг анатоми, гистологийн болон биотехнологийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори |
3 | Сүрьеэ, ДОХ өвчнийг анагаах клиник, эмнэлэг, диспансер |
Найм. Соёл, шинжлэх ухааны салбар
1 | Ном, сонин, сэтгүүл хэвлэх, борлуулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж |
2 | Кино, дүрс бичлэг, фото зургийн хальс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж |
3 | Улсын төв, шинжлэх ухаан-техникийн, кино, батлан хамгаалахын, баримт бичгийн болон бусад салбарын архивын газар |
4 | Цөмийн болон цацрагийн шинжилгээ, судалгаа эрхэлдэг аж ахуйн нэгж |
Recent Comments