
Ажилчид болон менежерүүдийг илүү бүтээмжтэй бөгөөд аюулгүй ажиллахад боломжоор хангах ажлын байрны аюул ба тэдгээрийн хяналтын талаар мэдээлээл олгох хамгийн үр дүнтэй чухал хэрэгсэл бол боловсрол ба сургалт юм. Түүнчлэн боловсрол, сургалт нь ажилчид болон менежерүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн системийн хэрхэн ажилладаг, чухам ямар ач холбогдолтой талаар мэдлэг олгоход ач холбогдолтой. Ингэснээр хүн нэг бүр системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэнд хувь нэмрээ оруулах боломж бүрддэг.
Сургалт нь ажилчид, менежерүүд, удирдах ажилтнуудад дараах ач холбогдолтой:
- Өөрийгөө болон бусдад эрсдэлд учруулж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсгэхээс зайлсхийхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох
- Ажлын байран дээрх аюулыг таних, мэдээллэх, хянах талаар ойлголт, мэдлэг олгох
- Ажлын байр бүрээс хамаарсан онцлог бүхий аюулыг таних тусгай сургалт өгөх
Системийн хувьд ямар үүрэг хүлээж буйгаас хамааран нэмэлт сургалт шаардлагатай байж болно. Жишээлбэл, ажил олгогчид, менежерүүд, удирдах ажилтнууд аюулгүй байдал, эрүүл мэндийн системийн хэрэгжүүлэхэд шаардлагатай манлайлал, чиглэл, нөөцийн талаар тусгайлсан сургалт авах шаардлагатай байдаг. Системийн хувьд тусгайлсан нэмэлт үүрэг хүлээсэн ажилтнууд тухайн үүрэгтэй хамааралтай нэмэлт сургалт авсан байна. Жишээлбэл, осолд дөхсөн тохиолдолд шинжилгээ хийх багийн гишүүд тус сургалтанд хамрагдах замаар ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэх чадвартай болно .
Танхимын сургалтаас өөр бусад арга замаар үр дүнтэй сургалт явуулж болно. Ажилтан ажилтанаа сургах, ажлын байран дээрх сургалт, үзүүлэн сургах, мэргэжлийн байгууллагын сургалт зэрэг олон төрлийн үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлж болно.
Recent Comments