Монгол улсын хэмжээнд үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаатай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс хамгаалах, эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдгээр зорилтуудыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн орчин үеийн загварыг тасралтгүй судалж, уг системийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх, ажиллагсадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд соёлтой оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ингэснээр үйлдвэрлэлийн ослыг бууруулах  шаардлага гарч байна, өөрөөр хэлбэл “Аюулгүй үйлдвэрийн бодлого”ыг нэвтрүүлэх  бэлтгэл ажлыг хангах, ослийг бууруулах нь нийт үйлдвэр газруудын үйл ажиллагаанд нэн ач холбогдолтой юм.